Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосоос ажилчин авдаг 23 улсыг зарласны дотор Монгол улс багтав

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын төрийн департмент Хойд Солонгосын ажилчдыг хүлээн авч боолын хөдөлмөр эрхлүүлдэг 23 улсын нэрийг зарлалаа.

Ингэх болсон шалтгаан нь Хойд Солонгосын дэглэм хүний эрхийг зөрчиж байгааг баримтжуулан Конгресст танилцуулж, уг асуудлыг олон улсын анхаарлын төвд оруулах ажлыг санаачлах юм.

Мөн дээрх орнуудад шахалт үзүүлж Хойд Солонгосын дэглэмд хатуу валют оруулдаг орлогын эх сурвалжийг таслан зогсоох зорилготой.

Эдгээр 23 улсыг нэрлэвэл:

  • Ангол
  • Мьянмар
  • Камбож
  • Хятад
  • Ардчилсан Конго
  • Этиоп
  • Индонез
  • Кувейт
  • Лаос
  • Польш
  • Малайз
  • Мальта
  • Монгол
  • Мозамбик
  • Намиб
  • Балба
  • Нигери
  • Катар
  • Орос
  • Сенегал
  • Сингапур
  • Тайланд
  • Арабын Нэгдсэн Эмират

Ойролцоогоор 50-60 мянган Хойд Солонгосын иргэн уул уурхай, мод бэлтгэл, оёдол, барилгын салбаруудад голлон ажилладаг. Тэдний сарын дундаж цалин $120-$150 орчим ба ихэнх тохиолдолд хөлсөлсөн байгууллага нь цалинг Хойд Солонгосын эрх баригчид руу шууд шилжүүлдэг гэнэ.

Үүний үр дүнд Пьёньян жил бүр $100 сая орчмыг олж түүгээрээ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлдэг гэжээ.

Ажилчдын ажлын нөхцөл байдал маш хүнд, хоногт 12-16 цаг, заримдаа 20 цаг хүртэл ажилладаг. Сард 1-2 өдөр амардаг, хоол хүнс муу, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байна.

Конгресс тайланг хэлэлцээд Хойд Солонгосын хүний эрхийн нөхцөл байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах эхний арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Yonhapnews