Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз дэх Хятадын элчинд бөмбөг дэлбэрснээр 1 хүн алагдаж, 3 хүн шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Киргизийн нийслэл Бишкект болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас нэг хүн алагдаж, гурван хүн шархджээ.

Хятадын элчин сайдын яамны хашаанд Мицубиши Делика загварын машинтай амиа золиослогч нэвтрэн бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас амиа золиослогч амиа алдаж, элчингийн хамгаалалтын албаны гурван киргиз хүн шархджээ. Элчингийн ажилтнуудаас халдлагад өртсөн хүн гараагүй байна.

Хашааны голд машин дэлбэрсэн ба машины сэг 200 метр зайнд шидэгдсэн нь хэр хүчтэй болсныг харуулж байгаа юм.

Урьдчилсан байдлаар халдлагыг террорист ажиллагаа гэж дүгнэж байна.

Киргизийн Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүд хэргийн газарт иржээ. Хятадын элчингийн ажилтнууд болон зэргэлдээх АНУ-ын элчингийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters, Akipress