Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн нийслэл дэх Хятадын элчингийн дэргэд дэлбэрэлт болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Киргизистаны нийслэл Бишкек хот дахь Хятадын элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлт болсныг саяхан Оросын Интерфакс агентлаг мэдээллээ.

Албаныхны хэлж байгаагаар нэг хүний амь үрэгдсэн гэхээс өөр мэдээлэл ил болоогүй байна. Элчингийн байрны хаалганд тулж зогссон машин дэлбэрсэн гэнэ. Элчингийн байрны дээгүүр утаа гарч байгааг сошиал сүлжээгээр хүмүүс дамжуулсаар байна.

Яг одоо Киргизийн тусгай албаныхан хэргийн газарт шалгалт явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC, Xinhuanet