Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн эрэлттэй боловсон хүчин болоход юу чухал вэ?

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Их сургуульд анхлан элсэгчдийн зарим нь бага насны мөрөөдөлдөө хөтлөгддөг бол нөгөө хэсэг нь эцэг эхийнхээ хүссэн мэргэжлээр сурдаг.

Хамгийн гол нь хүн өөрөө өөрийнхөө хүссэн, ирээдүйн амьдралдаа хэрэгтэй мэргэжлээ сонгох нь чухал. Учир нь эцсийн дүнд бид бүгдээрээ өөрийн сонгосон мэргэжлээ өндөр төвшинд эзэмшиж дэлхийн хаана ч очоод чамлахааргүй цалинтай хангалуун амьдрахыг хүсэх биз ээ.

Тэгвэл хамгийн эрэлттэй боловсон хүчин болоход юу чухал вэ?

1. Мэргэжил сонголт

Хүн бүр давтагдашгүйтэй адил мэргэжил бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Та өөртөө 5-хан минут гаргаж дараах асуултанд хариулаад үзээрэй.

Танд эдгээрээс аль төрлийн ур чадвар давамгай байдаг вэ?

  • Урлаг
  • Харилцаа
  • Удирдан зохион байгуулах
  • Математик
  • Механик
  • Шинжлэх ухаан
 

Тухайн чадваруудаас аль нь танд илүү хөгжсөнөөс хамааран мэргэжлээ сонгоорой. Хамгийн гол нь та өөрөө өөртөө үнэнч байгаарай.

 

2. Сургууль сонголт

Аливаа мэргэжлээр их дээд сургууль төгсөвч 4 жилийн хөдөлмөрөө үр бүтээлтэй, баяр бахдалтай байлгах нь чухал. Таны ирээдүйн гарааг эхлүүлж буй их сургуулиа сонгохдоо дараах зүйлийг заавал нягтлан хараарай.

  • Сургалтын хөтөлбөр: Чиний үзэх ёстой мэргэжлийн хичээлүүд сургалтын программд нь байгаа эсэхийг нягтлаарай.
  • Багш мэргэжилтнүүд: Багшийн эрдэм шавьд гэдэг. Тухайн мэргэжлийн дагуу ямар багш хамгийн сайн нь вэ гэдгийг судалж мэдээрэй.
  • Тухайн сургуулийн төгсөгчид: Сургуулиа төгсөөд ажилд орно гэдэг чухал. Өөрийн төгссөн мэргэжлээр амжилттай яваа залуучуудын төгссөн сургуулийг нь судлаад үзээрэй.
  • Сургуулийн байршил, орчин: Цэвэр цэмцгэр орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай, эрүүл ахуйн шаардлага хангасан цайны газар, бүрэн тохижилттой номын сан гээд суралцах орчин бол маш чухал.
 

 

  • Гадаад харилцаа: Гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр л суралцахгүй бол өөрөө суралцана гэдэг хэцүү. Харин тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт хамрагдвал илүү хялбар байх болно. Оюутнуудын хамгийн ихээр хамрагдахыг хүсдэг Европын холбооны Erasmus Mundus Mobility Asia хөтөлбөр байгаа эсэхийг судлаарай.
 

 

  • Нийгмийн ажил, сургуулийн дэмжлэг: Оюутнуудаа дэмждэг, нийгмийн ажлыг тогтмол зохион байгуулдаг сургуулийг сонгоорой. Оюутан нас бол хамгийн дурсамжтай үе. Хичээлээс гадуурх хөтөлбөрүүд л тэр дурсамжийг бүтээж байдаг.
 

 

3. Мэргэжилтэн бас Мэргэшсэн СТАРТАП

Сайн мэргэжилтэн төдийгүй мэргэшсэн СТАРТАП бизнес эрхлэгч болон гарах нь шинэ зууны боловсролын салбарын хувьсал юм. Хувийн бизнестэй болно гэдэг бол хүн бүрийн мөрөөдөл. Энэ замд СИТИ их сургууль таны хөтөч байх болно.

Өөрт тохирсон мэргэжлээ яг одоо сонгоорой

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.