Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост төрөлт буурч, холимог цустай хүүхдийн тоо нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үндэсний хэмжээнд төрөлт багассантай холбоотой Өмнөд Солонгосын сургуулийн насны хүүхдийн тоо эрс буурсан байна. Харин холимог гэр бүлээс гаралтай (эцэг эхийнх нь нэг Солонгос биш) хүүхдүүдийн тоо жилийн дотор 20 хувь нэмэгдэж 100 мянгад хүрчээ.

Өмнөд Солонгосын боловсролын яам цэцэрлэгийн наснаас ахлах анги хүртэл сурагчдын мэдээллийг сүүлийн байдлаар гаргахад ийм үр дүн харагдсан байна.

Өнөөдөр гаргасан яамны мэдээлэлд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар сургуулийн насны (цэцэрлэгээс ахлах анги хүртэл) хүүхдийн тоо 6,635,784 байгаа нь өмнөх оноос 184 мянгаар буурсан тоо ажээ.

Харин холимог гэр бүлээс гаралтай хүүхдийн эзлэх хувь ноднин 0.3 хувь байснаа энэ жил 1.7 хувьд хүрч нэмэгдсэн байна.

Тэдний хамгийн олон нь 24.2 хувийг эзэлж байгаа Вьетнам хольцтой хүүхдүүд байгаа бол араас нь Хятад, Япон, Филиппин хольцтой хүүхдүүд удаалжээ.

Харин цэвэр гадаад гэр бүлийн Өмнөд Солонгост суралцаж байгаа хүүхдүүдийн тоо анх удаа 100 мянгыг давсан нь ноднингоос 14.2 хувь өссөн дүн юм байна.

Эдгээр сурагчдын 61 хувь нь Хятад гэр бүлийнх байгаа бол Вьетнам, Монгол, АНУ гэр бүлийн хүүхдүүд удаалжээ.

 

Эх сурвалж: KBS