Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл сурах хүсэлтэй хэн бүхнийг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газрын дэргэдэх "Боловсролын давалгаа" ТББ-ээс Интерном дэлгүүртэй хамтран нийгмийн асуудал, залуучуудын боловсролд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 

Энэ удаа И-март дээрх Интерном дэлгүүрийн салбарт англи хэл сурахыг хүсэгчдэд зориулсан "Оюуны давалгаа" нэртэй мэдлэг солилцох өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн зорилго нь англи хэл сурах арга эвээ олохгүй байгаа ч сурах чин хүсэлтэй залууст шинэ боломжийг нээж өгөх, илүү хямд өртөг, хялбар аргаар сурах аргыг таниулж урам зориг өгөхөд оршино. 

Уг үйл ажиллагааны үеэр англи хэлийг бие даан хурдан хугацаанд хялбар аргаар сурахтай холбоотой лекцүүд болохоос гадна оролцогчдын дунд хөгжөөнт тэмцээн, уралдаан зохиогдож сугалааны азтан ч мөн шалгаруулна. Тэмцээн болон сугалааны ялагч англи хэлийг бие даан сурах цогц хичээл "English for everyone" номын өөрт тохирох түвшний дасгалын болон дүрмийн номыг 50%, 70%, 100% хөнгөлөлттэй авах эрхийн бичгийн эзэн болох юм. Түүнээс гадна хэл сурахад шаардлагатай Oxford-ын толь бичиг болон гадаад хэлний тольнууд, дүрмийн болон дасгалын номууд бүгд 20% хямдрах тул өөртөө цаг зав зарцуулан "Оюуны давалгаа"-д нэгдэхийг бидний зүгээс уриалж байна. 

Нийгмийн Анагаах Ухааны Магистр Ч.Цэлмүүн, "English for everyone" номын ерөнхий редактор Д.Янжинлхам нар урилгаар ирж англи хэлийг бие даан хялбар аргаар сурах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцана. 

Харин "English for everyone" номын хувьд та аль хэдийн сошиал медиа болон мэдээллийн хэрэгслүүдээс харсан байж магад. Харин амжаагүй байвал цааш үргэлжлүүлэн уншихыг зөвлөе.English for everyone бие даан англи хэл сурах ном нь DK publishing-аас гаргаж буй Монсудар хэвлэлийн газраас Монголд танилцуулж буй шинэхэн ном юм. Уг ном нь бүх насны хүмүүс хялбар бөгөөд найдвартай аргаар англи хэл эзэмшихэд зориулсан ном билээ. Мэдээж бие даан сурах гэдэг утгаараа бусад номоос нэлээд ялгаатай.“English for everyone - Хүн бүрт зориулсан англи хэл” ном нь анхан 1, анхан 2, дунд, ахисан зэрэг дөрвөн шатаас бүрдэх ба, шат бүр нь дүрмийн ба дасгалын номтой. 

Чингис И-март худалдааны төвийн 2-р давхарт байрлах Интерном дэлгүүрийн салбарт 8-р сарын 31-ний 16 цагаас эхлэх уг арга хэмжээнд та бүхнийг ирж оролцохыг урьж байна.