Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекийн ерөнхийлөгч Олимпийн медалиа угааж байгаад ухаан алдсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын тархинд цус харваж эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай хэвлэлүүд өчигдөр оройноос мэдээлсэн.

Тэгвэл Каримовыг нас барсан гэх мэдээлэл өнөөдөр тархаж эхэллээ. Гэхдээ Ташкентын албан ёсны мэдэгдэл гараагүй байна.

Узбекистаны Ардын Хөдөлгөөн нэртэй сөрөг хүчнийхний баталж байгаагаар Каримов олимпийн наадмын шагналтнуудад зориулсан хүлээн авалтын үеэр гэнэт өвдөж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Ерөнхийлөгч өөрийн тамирчдын гаргасан амжилтанд баярлаж хэт их согтууруулах ундаа хүртсэний улмаас шөнө дунд гэнэт ухаан алдаж унасан гэжээ.

Узбекистан улс нь Рио 2016 Олимпийн наадамд түүхэн дээд амжилт тогтоож нийт 13 медаль авсны 4 нь алт, 2 нь мөнгө, 7 нь хүрэл байсан юм.

Энэ амжилтаараа Узбекууд дэлхийн улсуудаас 21-т, Ази тивдээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын дараа дөрөвт, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Оросын дараа хоёрт, Төв Азийн орнуудаас нэгд жагссан байна.

 

Эх сурвалж: Lenta.ru