Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Уртын дууны олон улсын уралдааныг СУИС, Норовбанзад сантай хамтран зохион байгуулна

A.Жаргал
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон 2016 оны намрын дунд улаагчин тахиа сарын долооноос есний өдрүүдэд үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж буй дор Норовбанзад гуайнхаа нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж байна. Багшийнхаа ойд зориулж энэ үеэр уртын дууны баярт монголын болоод олон улсын нутаг нутгийн авьяастан, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчид нь чинхүү сэтгэлээр баяр талархалтай идэвх санаачилгатай оролцож байна.