Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийв

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар Ю.Цэдэнбалын 100 жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар дэмжив. 

Санал хураалтын дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд “100 жилийн ой нь хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Тийм болохоор тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг яаралтай хийх саналтай байна. 

Үдийн завсарлагаанаар холбогдох Байнгын хороогоор хэлэлцээд үдээс хойших хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх саналтай байна” гэлээ. 

Н.Энхболд гишүүний дээрх саналыг УИХ-ын дарга дэмжсэнээр Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боллоо.