Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн анхны Хятад цустай ерөнхийлөгч сонгогджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төв Африкийн Габон улс өнгөрсөн амралтын өдөр сонгуулиа явуулж шинэ ерөнхийлөгчөө сонгоход Францаас Габонд цагаачилсан хятад бизнесмэний хүү, дипломатч Жан Пин тодорсон байна.

Өрсөлдөгч нь болох Али Бонго ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ба албан ёсны үр дүнг өнөөдөр зарлах ажээ.

Сонгуулийн үр дүнд 50 жил үргэлжилсэн Бонгогийн гэр бүлийн засаглал дуусч байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Али Бонгог нутгийнхан Нигерийн дайны үед өнчирсөн хүүхэд, өмнөх ерөнхийлөгч Омар Бонго түүнийг үрчилж авсан тул Габон хүн биш гэж байнга хэл ам хийдэг байжээ.

Харин шинэ ерөнхийлөгч болох Пиний уг гаралын талаар төдийлөн анхаарал тавихгүй байгаа гэнэ.

Пиний эцэг Чен Зипинь 1920-оод оны үед Хятадын Венжоу хотыг орхин Францад цагаачилж Peugeot унадаг дугуйны үйлдвэрт ажиллаж байжээ.

Хожим тэр Габонд цагаачилж нутгийн бүсгүйтэй гэрлэснээр Жан Пин төрсөн байна.

Нутгийн хүүгээ ерөнхийлөгч болсныг сонссон Хятадын Зежянь мужийнхан Пинийг дэмжихээ илэрхийлж эхэлжээ.

Зарим бизнесмэнүүд нь Габонтой хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэвлэлд ярьсан байна. Одоогоор Габон-Хятадын харилцаа тийм ч сайнгүй байгаа.

Габоноос Хятад улс газрын тос авдаг бөгөөд худалдааны хэмжээ жилд $745 саяд хүрдэг. Габоны засгийн газар Хятадын Синопек компанитай удаан маргасны эцэст 2014 онд Синопек $400 саяын төлбөр төлж байсан. 2006 онд Габончууд Хятадын консорциумын төмрийн хүдрийн төслийг эсэргүүцэн зогсоож байжээ. Шалтгаан нь шударга бус гэрээ хийсэн.

Харин Жан Пинээс Хятадтай ямар харилцаатай байхыг асуухад тэр “Габоны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд сайн нөлөө үзүүлэхээр бол бүх улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдгийг Габончууд ойлгож байгаа” гэсэн байна.

 

Эх сурвалж: Quartz