Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекийн Олимпийн медальтнууд тансаг машин, их хэмжээний мөнгөн шагнал хүртжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Узбекистан улсын Үндэсний Олимпийн Хороо Рио 2016 наадамд оролцож медаль хүртсэн тамирчдаа шагнаж урамшуулжээ.

Тэдэнд цоо шинэ Chevrolet Malibu автомашины түлхүүрийг Олимпийн Хорооны зүгээс гардуулж, ерөнхийлөгч Ислам Каримовын өмнөөс мөнгөн шагналын батламжийг олгосон байна.

Узбекистан улс энэ удаагийн олимпийн наадмын алтан медальтанд $200 мянга, мөнгөн медальтанд $100 мянга, хүрэл медальтанд $75 мянгыг олгож байгаа аж.

Рио 2016-д Узбекистанаас 13 тамирчин медаль хүртсэний 4 нь алт, 2 нь мөнгө, 7 нь хүрэл юм байна.

Узбекууд энэ амжилтаараа дэлхийн улс орнуудаас 21-д, Азийн орнуудаас Хятад, Япон, Өмнөд Солонгосын дараа дөрөвт, Төв Азийн бүсдээ нэгдүгээрт жагсжээ. Энэ нь тус улсын Олимпийн түүхийн дээд амжилт юм байна.

 

Эх сурвалж: UZreport