Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо МАН-ын даргын өмнө үүрэг биелүүлэв

Өглөөний сонин
2016 оны 8 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН, түүний дотор намын дарга М.Энхболд ашиг сонирхлыг онц ихээр хөндсөн нэгэн хууль есдүгээр сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж, дагаж мөрдөж эхлэх гээд байгаа билээ. Энэ тухай учир шалтгааныг бид өмнө нь бичиж байсан.

Тэгвэл Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг энэхүү хуулийн төслийг Хууль зүйн Байнгын хороогоор авч хэлэлцээд дэмжээд байна. Ингэснээр энэхүү хуулийн төсөл нэг ёсондоо олонхын хүчтэй дэмжлэгээр УИХ-аар ногоон гэрлээр батлагдах шинжтэй боллоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцэх эсэх, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар эдгээр хуулиудыг улс даяар даган мөрдөх хугацааг 2017 оны долоодугаар сарын 01 болгож хойшлуулснаар гарах ил болон далд үр дагаврууд бий.

Мэдээж хэрэг далд үр дагавар нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байлгах, санал хуваахгүй болгох талтай. МАН-ын даргын ирээдүйг бодож хуулийг хүссэнээрээ өөрчилж буй энэ алхам нь мэдээж олон нийтэд ашиггүй.

Үүний цаана олон хүний ялын байдал өөрчлөгдөж, шоронжсон улс хэмээх нэр цолоос салах төдийгүй гэмт хэрэг үйлдэж ялаа эдэлсэн хүнийг бүх насаар нь хулгайч хоригдол хэмээн цоллох тогтолцоог бүрдүүлэхгүйн тулд хийсэн өөрчлөлтүүд хийсэн алга болох юм.

Нэг ёсондоо маш олон хуний  эрх зөрчигдөнө гэсэн үг. Тэгвэл УИХ дахь сөрөг хүчний зүгээс энэ тал дээр үгээ хэлж Хууль зүйн Байнгын хороонд тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч цаг хугацааны хувьд асуудалтай гэх шалтгаар нэг хоногийн завсарлага өгсөн.

Завсарлагын хугацаа дууссаны дараа АН-ын бүлэг өнгөрсөн Баасан гаригт Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонсож байж шийдвэр гаргана хэмээн Хууль зүйн Байнгын хорооны хурлыг цуцлуулсан юм.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт АН-ын бүлгийн хурал дээр мэдээлэл хийхдээ “Энэ хууль батлагдаад хоёр хоногийн дараа хэрэгжээд эхлэхэд 40 мянган хүнийг сургах, 70 орчим журам заавар батлах, ШШГЕГ-т 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга барих, ШШГЕГ-т 1500 хүний ажлын байр бий болгох шаардлагатай болчхоод байгаа юм. Эдгээр ажлыг хоёр хоногийн дотор хийх боломж байхгүй” хэмээсэн юм.

Энэ үеэр бүлгийн хурал дээр Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ирж байр сууриа илэрхийлж хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулахыг эсэргүүцсэн юм. Тэд хүний эрхийг хамгаалах том алхмаас ухралт хийж байгааг шүүмжилсэн.

Гэсэн хэдий ч Хууль зүйн Байнгын хорооны хурлаар эрх баригч намынхан олонхын саналаар хуулийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжээд байна. Цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний гачигдалтай байгаагаар шалтаглан ийнхүү эрх баригчид нийгэмд ямар хор нөлөө учруулахыг эс хэрэгсэн намын даргынхаа ирээдүйн төлөө шийдвэр гаргаад байна.

Зураг