Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нөхөртөө хэлэх үүрэг хүлээдэг хуультай болох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Герман улс эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нөхөртөө хэлэх үүрэг хүлээдэг болох тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг тус улсын Хууль зүйн сайд Хейко Маас өчигдөр буюу Даваа гарагт мэдэгдлээ.

Энэхүү хуулийн төсөл нь парламентад өргөн баригдахаасаа өмнө сайд нарын танхимаар Лхагва гарагт хэлэлцэгдэх гэнэ.

Ийм хуультай болсноор “жинхэнэ бус” эцгүүдийг шүүхийн өмнө хамгаалж, өөрийн хүүхэд биш гэдэг нь батлагдсан тохиолдолд санхүүгийн нөхөн төлбөр авдаг болно. Өөрөөр хэлбэл эцгүүдийг хамгаалах хууль юм байна.

Гэхдээ онцгой тохиолдолд л эх нь хүүхдийнхээ биологийн эцгийг нэрлэхгүй байх эрхтэй гэж хуулийн төсөлд заажээ.

Мөн шүүх жинхэнэ эцгийн нэрийг ил зарлахгүй, нууцлах үүрэг хүлээх гэнэ.

Хууль хэрэгжсэнээр эцэг нь өөр хүний хүүхдийг хоёр нас хүртэл нь өсгөсний нөхөн төлбөрийг биологийн эцгээс нь нэхэх эрхтэй болж байгаа аж.

Харин хүүхдийнхээ биологийн эцгийн нэрийг хэлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан эмэгтэй ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated France Press