Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

2.5 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн татвар өөрчлөгдөхгүй

Б.Ану
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа билээ. 

Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг  Сангийн яамны мэргэжилтүүдээс тодрууллаа. 

Төсөлд тусгаснаар бол сард 2.5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. 

Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна.

Тухайлбал, 2.6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2.5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0.1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгажээ. 

Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1.6 хувийг эзэлж байгаа юм байна.