Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар самар түүгчдэд шалгалт хийлээ

ikon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Жаргалантын аманд энэ сарын 26-нд шалгалт хийлээ.

Шалгалтаар очиход самар ачсан машинууд хулгайн самарчдын хамтаар, гүйцэд унтраагаагүй хэд хэдэн нурам, их хэмжээгээр бэлтгэсэн мод, мөн энд тэндгүй харагдах хог хаягдал биднийг угтсан юм. Хууль бусаар самар бэлтгэж байгальд болон ан амьтдад хохирол учруулаад байгаа шалтгаанаа ажилгүй, орлогогүй, хүндхэн байгаатай хүн бүр холбон тайлбарлаж байсан.

Удахгүй хүүхдийн хичээл орох гээд сургалтын төлбөр хичээлийн хэрэгсэл авах мөнгө олох гэж л ингэж явж байна .Хэдхэн шуудай самар түүсний төлөө юун сүртэй юм гэх самарчдын тайлбар би болж байвал байгаль орчин, хууль дүрэм хэнд хамаатай юм гэж хэлж байгаатай адил.

Харин нь олсон мөнгөө хүүхдийнхээ сургалтын төлбөр биш архинд өгөөд байна уу гэлтэй тэр хавийн орчинд архины шил хөглөрч байсан. Хогийн цэг дээр байгаа юм шиг төрөл бүрийн хог хаягдлаас гадна гүйцэд унтраагаагүй үнс нурам нь гал түймэр гарахад энүүхэнд болжээ.

Эдийн засгийн хямрал хүн бүрд нөлөөлж байгаа үед ажилгүй, орлогогүй гэсэн  шалтгаанаар тархиа гашилгахгүй амар аргаар мөнгө олох гэж байгальд хор хөнөөл учруулж Дархан цаазат газрыг цаазын тавцанд аваачих ёстой гэж үү.

Дархан цаазат Богд Хан уул нь нийт 41.6 мянган га талбайтайн 22 мянга га талбай нь ой бөгөөд түүний 20 хувьд нь хуш ургадаг. 

Шаардлага тавьсан байгаль хамгаалагчийг хэл амаар доромжилж, ажил үүргээ гүйцэтгэхэд саад болох, зодох гэж дайрах заналхийлэх үзэгдэл тогтмол байдаг гэнэ. Үүргээ гүйцэтгэж яваа байгаль хамгаалагчийг хүртэл мотоцикльтэй нь машинаар дайрсан аж.

Аз болоход түүний эрүүл мэнд амь насанд аюул холуур өнгөрсөндөө гэж ой хамгаалагч О.Хүрэлбаатар хэлсэн юм. Хууль бус самарчдын энэ мэт дураараа аашилж, архи дарс ууж хоорондоо зодолдох, модноос унаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос гадна орчныг ихээр бохирдуулж, түймэр тавих,  зэрэг эрсдэлүүдийг араасаа дагуулж байна.

Дархан цаазат Богд Хан уул нь нийт 41.6 мянган га талбайтайн 22 мянган га талбай нь ой бөгөөд түүний 20 хувьд нь хуш ургадаг. Хуш мод нь Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод.

Түүнчлэн хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог.

Мөн хэрэм, гахай, самрын шаазгай, жирх, баавгай, хур, сойр, гэх зэрэг амьтдын гол тэжээл нь самар юм. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самар идшиндээ нөөцөлдөг бол, баавгай өдөрт 20-30 боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичдэг байна.

Самрын нэг килограммын экологи эдийн засгийн үнэлгээ 50 мянган төгрөг байдаг аж. 

Харин зэрлэг гахай 2.5 кг самар идэж байж онд ордог. Гэтэл өнөөх хууль бусаар самар бэлтгэгчид байгаль дахь амьтдын гол хоол тэжээл болох самрыг юу ч үгүй түүх нь холгүй байна.Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг.

Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Ерөнхийдөө хушин ой нь бактери устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул  эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй.

Харин нь самарчид мод тайран багаж хийж Хуш модыг цохиж самраа унагаадаг нь модыг гэмтээх, ургалтыг зогсоож үхжих шалтгаан болдог байна.Үүнээс гадна хог хаягдлыг их хэмжээгээр хаяж байгалийн бохирдуулж ганц хус модны ургалт биш 22 мянга га талбай ойд аюул нүүрлээд байна.

Мөн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа бодсон ч хуш модны самрыг хуулийн хугацаанд нь түүх хэрэгтэй.

Самрын нэг килограммын экологи эдийн засгийн үнэлгээ 50 мянган төгрөг байдаг аж. Хууль бусаар самар бэлтгэсэн,тээвэрлэсэн тохиолдолд олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө торгуулиар торгодог.

Харин нь ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгодог юм. Мөн дөрвөн килограммаас дээш бол эрүүгийн хэрэг үүсэж 3-6 сар болон таван жилийн хорих ялаар шийтгэдэг байна.

Эх сурвалж: БОААЯ