Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын ахмад гишүүд “Эрүүл Ардчилал” хөдөлгөөн байгуулжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

БЗД-ын залуучууд 2015 онд Дүүргийн Ардчилсан Намын Шинэчлэх Хороог байгуулсан. Энэхүү шинэчлэлийн хорооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор АН-ын ахмад гишүүд хамтран “Эрүүл Ардчилал” хөдөлгөөнийг байгуулсан байна.

Тэд БЗД-ын Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг:

  • Намын дүрмээс гажсан үйлдэл хийж, доод шатны үүрүүдээсээ хөндийрсөн
  • Өөрийн танил талаараа намын үүрүүдын даргыг бүрдүүлсэн
  • Удирдах хүмүүс нь гэмт хэрэгт орооцолдсон зэргээс үүдэн намын нэр хүнд буурч, УИХ болон хотын сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг тооцох ётсой.

Тиймээс Д.Пүрэвдаваа болон түүний тойрон хүрээлэгчдийг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, шинэчлэлийн хороотой хамтран намын үүрүүдийн хурал хийн, олонд хүлээн зөвшөөрөгдсөн намын даргатай болох зорилго тавин ажиллахаа мэдэгдлээ.

АН-ын удирдлагыг олонхын саналаар сонгох нь зүйтэй

Мөн АН-ын удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж, АН-ын даргыг орон даяар бүх гишүүдийн санал асуулгын дүнд тодруулж, анхан шатны үүрүүдийн хурлыг хийж бүх шатны дарга нарыг олонхын саналаар сонгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Эрүүл Ардчилал” хөдөлгөөний тэргүүн Д.Батсайхан “Э.Бат-Үүл, Л.Болд, Д.Эрдэнэбат, П.Цагаан, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал зэрэг одоогийн үндэсний зөвлөлдөх хурлаас АН-ын даргад нэр дэвшиж байгаа эдгээр хүмүүс бус өөр олон сайхан эрч хүчтэй залуус нэр дэвшиж сонгогдох боломжтой. Тийм учраас нийт намын гишүүдийн санал асуулгаар  Ардчилсан намын даргыг сонгуулах нь бидний гол зорилго юм” гэв.

Тэрбээр АН-ын ирээдүйн удирдагчдад хандан

  1. “Бидний үе бол Алхемичдын эрин үе. Тухайлбал Манай АН-ын дарга байсан Н.Алтанхуяг ямар ч нарийн бичгийн даргыг тэргүүн хатагтай болгож чаддаг. Х.Баттулга ямар ч бие хамгаалагчийг төрийн нарийн бичгийн дарга болгож чаддаг. Дарга болгон алхемич, нам хүртэл алхемич болчихсон. Тийм учраас ирээдүйд АН-ыг удирдаж явах залуучууд аа, алхемичдаас болгоомжил.
  2. Гэр бүлийн талаар тогтворгүй хүн улс төрийн ажилд ч тогтворгүй.
  3. Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг улс төрд бүү оруул” хэмээн анхааруулсан юм.