Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хотын дарга хичээлийн хэрэгслийн худалдаатай танилцлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр "Нарантуул" зах болон нийслэлийн зарим дүүрэгт зориогдож буй “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”-гаар орж, танилцлаа. Зөвхөн "Нарантуул" захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна.  

Засаг дарга эхлээд  сурагчийн дүрэмт хувцасны худалдаагаар орж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, чанар, үнэ, худалдан авалтын  талаар сонирхлоо. Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад  81,300-123,700 төгрөгийн үнэтэй байна.

Засаг дарга хэд хэдэн загварыг үзээд материалын чанар, загварын хувьд дээшилсэн байна. Харин үнэ өссөн эсэх, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сонирхоход “Хүмүүсийн худалдан авах чадвар тааруухан, үнийн хувьд ноднингийн үнээрээ байгаа” хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлаж байлаа. 

Дараа нь хичээлийн хэрэгслийн худалдаагаар орж сонирхлоо. Тэрбээр 25,000 төгрөгийн үнэтэй “Spiderman”-ны зурагтай сурагчийн цүнх худалдан авсан юм. Жижиглэн худалдаа эрхлэгчид "хүмүүсийн худалдан авах чадвар муу, хүн цөөтөй байна" гэж байсан бол бөөний худалдаа эрхлэгчид худалдан авалт нэмэгдсэн тухай  хэлж байв.  

Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах,  иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс нийслэлийн төвийн зургаан дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа гарч байна

  1. Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, 
  2. “Тод өнгө” ХХК, 
  3. Номин их дэлгүүр, 
  4. Номин супемаркет, 
  5. Байгаль-Эн цогцолбор, 
  6. Оргил худалдааны төвд, 
  7. Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, 
  8. “Хоум плака-2”, 
  9. Яармагийн худалдааны төв, 
  10. Оргил төв, 
  11. Номин хайпермаркет, 
  12. Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, 
  13. Сүхбаатарын талбай, 
  14. Улаанбаатар их дэлгүүр, 
  15. Метромолл, 
  16. Аса цирк, 
  17. Сарны титэм, 
  18. Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 
  19. 16-р хорооны үйлчилгээний төв, 
  20. Номин, Макс, Миний сүлжээ дэлгүүр, 
  21. Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбай, 
  22. Дүнжингарав, 
  23. Тэнгэр бөөний төв, 
  24. E-mart, 
  25. Амгалангийн Оргил худалдааны төв, 
  26. Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, 
  27. Улсын их дэлгүүр, 
  28. Алтай төв, 
  29. Peace mall МТОТ ХХК-ийн гадна талбайд гарч байгаа бөгөөд есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг