Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Анараа: Манай улсад 300,000 гаруй ЛГБТИ хүн байгаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 26-наас есдүгээр сарын дөрөвний өдрүүдэд “ЛГБТИ Тэгш эрх, бахархалын өдрүүд” дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

"ЛГБТИ хүмүүс аливаа улс орны нийт иргэдийн 10 хувийг эзэлдэг гэж үздэг бөгөөд манай улсад 300,000 гаруй байгаа гэж үзэж байна" гэж ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Т.Анараа хэллээ. 

Энэ жилийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн соёлын үйл ажиллагааг Монгол дахь Гёте Институт хамтран зохион байгуулж байгаа юм.

Эдгээр өдрүүдийн хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмын үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдөр Энх Тайван Найрамдлын ордонд болно.

Уг үйл ажиллагаанд Герман Монголын нэрт кино найруулагч, Баварийн кино наадмын "Шилдэг залуу найруулагч"-аар шалгарч байсан Б.Үйзэнмаа оролцох юм. Мөн түүний зохион, найруулсан “Над руу битгий ингэж хар” хэмээх киног Энх тайван найрамдлын ордонд 17 цагаас үнэ төлбөргүй гаргах бөгөөд үүний дараа уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. 

Үүнээс гадна тэдний эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэн, үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг НЗДТГ-аас хязгаарласан бөгөөд энэхүү эрхээ хамгаалах үүднээс наймдугаар сарын 27-ны өдөр 11 цагт Чингисийн талбайгаас Энх Тайван Найрамдлын ордон хүртэл алхаж тайван жагсаал хийх юм байна.