Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур төрийн албан хаагчдаа Интернэтээс бүрэн салгахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Кибер аюулгүй байдлын үүднээс Сингапур улс төрийн бүх албан хаагчдаа Интернэт орчноос тусгаарлах болсон талаар Ройтерс мэдээлжээ.

Интернэтэд холбогдоогүй компьютерт зайнаас халдах нь маш хэцүү тул үүнийг тэд зөв арга хэмжээ гэж үзсэн байна.

Ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх энэ журмыг зарим мэргэжилтнүүд хэтэрхий хатуу шийдэл гэж шүүмжилж байгаа юм. Ялангуяа кибер халдлагад өртсөн түүх байхгүй Сингапурын хувьд хэтэрхий огцомдсон хэрэг гэж тэд үзэж байна.

Харин онлайн аюулгүй байдлын FireEye компани Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь байгууллагууд дэлхийн дунджаас 80 хувь илүү халдлагад өртөх магадлалтай гэж үнэлсэн нь сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгист үүсээд байгаа тус бүс нутгийн орнуудын зөрчил, тэмцэлтэй холбоотой гэжээ.

Үүнээс гадна Сингапурын алхмыг зөвтгөх нэг үндэслэл нь дэлхий нийтээр эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа кибер халдлагын хэмжээ.

Өнгөрсөн онд АНУ, Канад, Британи, Германы компаниудын тавны хоёр нь мэдээлэл барьцаалах (ransomware) халдлагад өртсөн бол АНУ-ын компаниудын 80 хувь нь ямар нэг хэмжээгээр онлайн довтолгоонд өртсөн байна.

Үүнээс гадна ransomware (мэдээллийг барьцаалж мөнгө нэхэх) төрлийн халдлага дэлхий даяар сүүлийн таван сарын дотор 259 хувиар нэмэгджээ.

Харин Сингапурчуудын хувьд төрийн ажил үйлчилгээний компьютеруудаа интернэтээс бүрэн салгаж air-gap горимонд (гадаад ертөнц, компьютер хоёрын хооронд агаараас өөр холболтгүй болох) шилжүүлэх бол ажилтнууд нь хувийн төхөөрөмж болон байгууллагаасаа гаргаж өгсөн интернэтэд холбоотой компьютерыг ашигласан хэвээр байх ажээ.

Хэдийгээр ингэснээр дотоод үйл ажиллагаанд хүндрэл гарч болох ч өөр олон аргаар, тухайлбал хаалттай сүлжээ, вэб сайт, програм хангамж бий болгох замаар асуудлыг хүндрүүлэхгүй шийдэж чадна гэж Сингапурчууд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: TheNextWeb