Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпд оролцсон ЧӨЛӨӨТ БӨХ, БОКСЫН тамирчид маргааш эх орондоо ирнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Риогийн олимпд манай улсаас 43 тамирчин оролцсон нь түүхэн дэх хамгийн өндөр тоо юм.  Уг олимпийг манайх нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлсэн.

Тэмцээндээ эрт оролцсон тамирчид эх орондоо ирээд буй. Харин Чөлөөт бөх, Боксын тамирчид маргааш буюу наймдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буух юм байна. 

Тамирчдаа тосч авах үйл ажиллагааг Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа ажээ.