Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн ДОЛДУГААР САРД дэлхийн хамгийн их халсан бүс нутгаар Монгол тодорчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

НАСА агентлаг цаг уурын хэмжилт дээр шинжилгээ хийсний эцэст сүүлийн 136 жилийн түүхэнд хамгийн их халсан сар нь 2016 оны долдугаар сар болсныг мэдээлжээ.

Дэлхийн агаарын хэмийг бүртгэж эхэлсэн 1880 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь энэ юм байна.

Ингэснээрээ 2016 он бүхэлдээ бас хамгийн их халсан жил болох нь тодорхой гэнэ. НАСА дэлхийн газрын зураг дээр өнгөрсөн долдугаар сарын халалтын хэмжээг дүрслэн үзүүлжээ.

Ингэхэд Монгол орон энэ сард хамгийн их халалттай байсан бүс нутгуудын нэгээр тодорсон байна.

Зураг дээрх дүрслэл нь агаарын үнэмлэхүй хэмийг үзүүлээгүй. Харин 1951-1980 оны хоорондох агаарын дундаж хэмээс хэр их хэтэрснийг нь харуулжээ.

Тухайлбал хамгийн хурц улаан өнгөтэй бүс нутгаар тэр үеийн дунджаас Цельсийн 7 хэмээр хэтэрч халсан гэсэн үг юм.

Энэ хэмжүүрээр багцаалбал Монголын нутагт 1951-1980 оны дунджаас Цельсийн 3-5 орчим хэмээр илүү халсан долдугаар сар болж өнгөрчээ.

 

Эх сурвалж: NASA