Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн засгийн газар Бразилаас ирж буй тамирчдаа аюулгүй секс хийхийг зөвлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 наадам дуусч орон орны тамирчид нутгаа зорих болсон. Тэгвэл өнөө өглөө Австралийн тамирчид Рио де Жанейро хотоос төрөлх ногоон тивдээ газарджээ.

Харин тэдэнд Австралийн эрх баригчид нэгэн сонин зөвлөгөө өгсөн байна. Эрүүл мэндийн сайд Сюзан Лей тамирчдаа угтаж авсны дараа тэднийг найман долоо хоногийн турш хамгаалалттай бэлгийн харилцаанд орохыг сануулжээ.

Энэ нь Зика вирусны халдвараас сэргийлэх арга гэнэ. Лей “бэлгийн замаар Зика халдах магадлал бага. Гэхдээ Бразилаас эргэн ирж байгаа Австраличуудыг доод тал нь найман долоо хоногийн турш бэлгэвчтэй харилцаанд орохыг зөвлөж байна” гэж хэвлэлд мэдэгджээ.

Одоогоор Австрали улсад Зикагийн халдварын 44 тохиолдол бүртгэгдээд байгаа ба бүгд гадаадаас импортлосон халдвар юм.

 

Эх сурвалж: ABCnews