Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мандахнаранд алтаар цутгасан ХҮРЭЛ МЕДАЛЬ гардуулна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлаар Риогийн олимпд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Г.Мандахнаранд ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ алтаар цутгаж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ.

Тэд одоогоор хандивийн дансандаа 20 орчим сая төгрөг цуглуулсан бөгөөд хандив өргөх хүсэлтэй хүн бүрт нээлттэй аж.

Уг үйл явдлын талаар МЧБМХ-ны УЗ-ийн гишүүн Д.Алтанхуяг 36 жил авч чадаагүй байсан медалийг Г.Мандахнаран сая авсан гэж манай холбооныхон үзэж байгаа. Тийм учраас бид Г.Мандахнарангаа эх орондоо ирэхэд нь зүүх болзлоо хангасан хэдий ч зүүж чадаагүй хүрэл медалийг нь шижир алтаар цутгуулж дурсгал болгох уриалгыг Монголын ард түмэндээ дэвшүүлж байна” хэмээв.

Тэд Г.Мандахнарангийн нэр дээр нээсэн Хаан банкны 5085 1925 05 тоот дансанд хандивыг наймдугаар сарын 28-ыг дуустал таван өдрийн туршид хуримтлуулж, хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр Рио 2016 олимпийн наадмын хүрэл медалийн бодит хэмжээгээр медаль цутгуулах аж.

Ингээд медалиа наймдугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт Спортын Төв ордны гадаа ёслол төгөлдөр гардуулахаар төлөвлөжээ.

Медаль гардуулах ёслолд хандив өргөсөн бүх хүнийг ирж оролцохыг урьж байгаа юм байна. Хэрэв та хандив өргөсөн бол өөрийн нэр, хаяг, утасны дугаар зэргийг банкны баримтан дээр тодорхой бичиж ирүүлэхийг санууллаа.

Тэд үйл ажиллагааныхаа зардал, санхүүгийн тайланг ил тодоор танилцуулах ажээ.