Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-аа нэг том фракц болгох ажилд өөрийн хуримтлуулсан туршлагааа зориулах гэж байна"

ikon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан төрийн ордонд 13:00 цагаас мэдэгдэл хийхээр зарлаад байна. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны мэдэгдэл эхэллээ. 

Тэрбээр "Миний бие 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдүгээ манай хамт олон хамгийн чадварлаг баг болж бүрдлээ. Энэ жилийн хувьд ч АСЕМ, Монголч эрдэмтний хурлыг амжилттай зохион байгуулаад байна. 

Миний бие АН-ын шинэчлэлд өөрийгөө зориулах болсноо дуулгаж байна.

Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдэхэд Ардчилсан Намаас хүлээлт их байгаа юм. Ардчилсан Намаас их зүйлийг олон нийт хүлээдэг. Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, улстөрийн өрсөлдөөний шинэ соёлтой, улстөрийн шинэ хүчин болгох шаардлага тавигдаж буй.

 Энэхүү эгзэгтэй цаг үед миний бие АН-ын шинэчлэлд өөрийгөө зориулах болсноо дуулгаж байнаАН-аа нэг том фракц болгох ажилд өөрийн хуримтлуулсан туршлагаа зориулах гэж байна" гэв. 

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Таныг ажлаа өгөөд АН-ын нарийн бичгийн дарга болно гэсэн яриа байгаа, энэ тухайд?

- Манай намын ҮЗХ-ны хурал маргааш 14:00 цагт болно. Намын дарга болон ЕНБД сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн хариуцлагаа хүлээх ээ мэдэгдсэн. Маргааш хурал дээр асуудлууд шийдэгдэх байх. Намын шинэчлэл олон хүний оролцоотой хийгдэх ёстой. Ардчилсан намын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

АН-ын даргыг энэ оны арванхоёрдугаар сарын 26 хүртэл их хуралдаа бэлтгэнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно гээд мэдэгдчихсэн байгаа.

- Ерөнхийлөгчтэй ярилцаж энэ шийдвэрийг гаргасан уу?

- Ерөнхийлөгчтэй ярилцсан.

iKon.mn хэвлэлийн хурлыг шууд дамжууллаа.