Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: “Pokemon Go” солиорол Тайваньд үргэлжилж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа Pokemon Go тоглоом Тайваньчуудыг хэрхэн галзууруулж байгааг харуулсан дүрс бичлэг саяхан онлайн ертөнцөд тавигджээ.

Гурван долоо хоногийн өмнө Тайваний зах зээлд нэвтэрсний дараа ердөө хоёр хоногийн дотор 349 жолооч жолооны ард Pokemon Go тоглож байгаад торгуулсан гэсэн тоо бий.

Тоглоомонд халуурсан хүмүүс гудамж талбайг дүүргэх, замын хөдөлгөөнийг саатуулах нь элбэг үзэгдэл болжээ. Нэгэн амралтын өдөр Тайпэй хотын Бэйтоу цэцэрлэгт олдоц ховортой Snorlax хэмээх тоглоомын баатрыг үзэгдэж байгаа сургаар түүнийг олж авахыг зорьсон олон зуун хүн цугларсан байна.

Энэ хэсгийн замын цагдаа нар машины урсгалыг зохицуулахаасаа илүү тоглоомчдын урсгалыг зохицуулдаг болсон байна.