Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрээн хотноо болох 3 талт үзэсгэлэнд нэмэлт бүртгэл хийж байна

ikon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ нь Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд “Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-гийн хүрээнд явагдсан бүртгэл дууссан бөгөөд олон ААН-үүдын хүсэлтийг Эрээн хотын Ардын засгийн газарт уламжилсаны дагуу үзэсгэлэнгийн талбайг нэмж олгохоор боллоо.

Үзэсгэлэн 2 газарт хэсэгчилж явагдах бөгөөд нэмэлтээр бүртгүүлж байгаа ААН-үүд Эрээн хотын Хилийн иргэдийн чөлөөт бүсэд талбай олгогдоно. Үзэсгэлэнд экспорт, импортын ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН-ийг бүртгэхийг зөвшөөрөх ба үндэсний үйлдвэрлэгчид мөн оролцох боломжтой.

МҮХАҮТ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, таниулах, зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүний чанар, стандартыг гэрчилсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, бүтээгдэхүүний биет байдлыг харгалзан бүртгэлд хамруулах болохыг анхаарна уу. 

 

Хугацаа: 2016 оны 9 дүгээр сарын 03-07-ний өдрүүдэд 5 хоног.
Хаана: Эрээн хотын Хилийн иргэдийн чөлөөт бүс

Дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөх журмаас харна уу. 
 

Бүртгэлийн хугацаа: 8 дугаар сарын 24 хүртэл. 

/Талбай дууссан тохиолдолд 24-аас өмнө бүртгэл хаахыг анхаарна уу./