Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Diebold Nixdorf –ийн эрин эхэлснийг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Банк, санхүүгийн үйлчилгээ, бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоо, бэлэн мөнгөний машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 2 компани болох Diebold болон Wincor Nixdorf нарын нэгдэх үйл явц дуусч, цаашид Diebold Nixdorf нэрээр үйл ажиллагаагаа явуулах болсныг өнгөрөгч Мягмар гарагт зарлалаа.

Тус бүрийн үүсгэн байгуулагчид болох Чарльз Дайбол болон Хайнц Никсдорф нарын нэрсээр нэрлэгдсэн цоо шинэ компани нь дэлхий дээрх 3 ATM тутмын нэгийг үйлдвэрлэсэн гэдгээрээ “дэлхийн хамгийн том ATM үйлдвэрлэгч” гэсэн алдрыг албан ёсоор зүүхээр болж байна.

Энэхүү явдал нь зөвхөн арвин түүх бүхий 2 компанийн нийлж буй явдлаар зогсохгүй банк, санхүү, худалдааны салбарт цоо шинэ туршлага, инноваци, олон талт шийдлээр тэргүүлэгч болох нэгэн шинэ эрин үеийн эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Энэ тухай Diebold Nixdorf-ийн Гүйцэтгэх Захирал Энди Маттез хэлэхдээ “Бид энд банк санхүүгийн байгууллагууд болон худалдаа эрхлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан ‘холбоотой худалдаа’ /Connected Commerce/ үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч цоо шинэ компани мэндэлж байгааг мэдэгдэхдээ туйлын байртай байна. Бидний зүгээс өөрсдийн харилцагчидтай хамтран гүйлгээ, арилжааны биет болон цахим ертөнцийг холбох үйлчилгээ, програм хангамж, технологийн шийдлийг нэвтрүүлэн ажиллахдаа баяртай байх болно” гэжээ.

Мөн тэрээр “Энэхүү нэгдлийн үр дүнд бид өөрсдийн чадамж, шинэ санаачлагуудыг хөшүүрэг болгон банк санхүүгийн байгуллагууд, харилцагчиддаа дэлхий дахины чиг хандлагыг тэргүүлэн урагшлахад нь туслах бүрэн дүүрэн боломжтой боллоо” хэмээн онцолжээ.

 

Diebold Nixdorf-ийн тухайд товчхон

Diebold Nixdorf нь дэлхий дахинд өдөр тутам банк санхүү, худалдаа арилжааны байгууллагуудаар үйлчлүүж буй сая сая хэрэглэгчдийн төлбөр тооцоо, гүйлгээний бүхий л шийдлийг үзүүлэгч тэргүүлэгч байгууллага юм. Мөн бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны хамгийн хялбар, аюулгүй, үр ашигтай цоо шинэ дэвшилтэт шийдлүүдийг санал болгодгоороо онцлог.

Дэлхийн топ-100 банк, санхүүгийн байгууллагууд, топ-25 худалдааны байгууллагуудтай хамтран ажилладгийн хувьд Diebold Nixdorf нь харилцагч нэг бүрт тохирсон технологи, үйлчилгээгээр хангахаас гадна байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг хэрэгцээ шаардлагуудад ч мөн үргэлж нийцэж ажилладаг.

Diebold Nixdorf нь 130 гаруй улсад 25,000 гаруй ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд корпорацийн төвийг АНУ-ын Охайо мужын Умард Кантон болон Герман улсын Падерборн хотуудад хэвээр үлдээсэн байна.

Илүү их мэдээллийг www.DieboldNixdorf.com вебсайтаас үзнэ үү.