Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

519 шүүгчийн цалин буурснаар жилд 7.7 тэрбум төгрөг ХЭМНЭНЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Хуулийн төсөлд төсвийн зардлыг хэмнэх зорилготой хэд хэдэн зохицуулалт оржээ. Үүний нэг нь шүүгчдийн цалингийн зардлыг танах асуудал юм.

2015 оноос шүүгчийн албан тушаалын цалинг 2.7 сая төгрөгөөс 3.3 сая төгрөг болгон баталсан. Гэтэл өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзжээ.

Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан байна.

Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг цалингийн зардлаас хэмнэх ажээ.