Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Намар тохиодог САНХҮҮГИЙН 7 БЭРХШЭЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 24
Сурталчилгаа

Наадмын дараа намар. Найртай зуны амралт дуусаж, хэн хүнгүй л ажил төрөлдөө орж, сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилээ сэтгэл догдлон хүлээж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ хийх цаг. Энэ удаад намар болгон айл бүрт тулгардаг санхүүгийн 7 бэрхшээл болон түүнийг бусдын гар харалгүйгээр хэрхэн хялбархан шийдэх боломжийн талаар энд өгүүлье.

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

 

2015-2016 оны хичээлийн шинэ жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөрөө 10-68 хувиар үндэслэлгүй нэмсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Харин энэ жил сургалтын төлбөр дунджаар 2,000,000 төгрөг байх шинжтэй. Үндэсний статистикийн хорооноос тогтоосноор улсын хэмжээний дундаж цалин 844,000 төгрөг байгаа энэ үед тухайн  мөнгийг бүрдүүлэх  нь бас л бэрхшээл.

МАШИН

 

Эрс тэрс уур амьсгалтай Монголын өвлийг давахын тулд наана нь заавал хийх ёстой зүйл нь машиныхаа өвлийн бэлтгэлийг хангах.

Хувийн тэрэгнийхээ тос маслыг хүйтний улирлынхаар солих, мөн намар хэсэгхэн хугацаанд хямдардаг үеийг ашиглан машин авахыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөргүй тохиолдолд та хэрхэх вэ?

НАЙР НААДАМ

Налгар намрын шаргал өдрүүдийг найр хуримгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ялангуяа намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд шөнө дөлөөс эхлэн хурим найр эхэлдэг.

 

Мөн энэ өдөр хүүхдийн сэвлэг үргээх найр, шинэ гэрийн найр гээд олон баярт үйл явдал тохиодог. Мэдээж хурим найранд зориулсан бэлэг сэлтээс эхлээд зардал мундахгүй. Найр наадмаа бусдын өмнө нүүр улайхааргүй хийхийг хэн ч хүсдэг.

Гэхдээ мөнгө дутвал та хэнд хандах вэ?

 

ЗАСВАР

Зуны дэлгэр өдрүүдэд аялж, зугаалж явсаар байр орон сууцныхаа засварыг хойшлуулсан бол одоо л  түргэвчлэх хэрэгтэй.  Ханын цаасаа шинэчилж, шохой будгаа солихоос эхлээд хийх ажил юу эс мундах вэ?

Таван ханатай гэрээ дулаалж, дээврийн цаасаа солиулах гээд амьдран суугаа байр сууцаа  засаад сэлбээд авбал өвөлдөө мянган лан л гэсэн үг.  Гэхдээ хамаг мөнгөө зуны зугаалганд үрчихсэн бол яах билээ?

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

Өхөөрдөм бяцхан үрс минь тун удахгүй ээж аавынхаа гараас хөтлөн сургууль цэцэрлэгтээ орох цаг айсуй. 

 

Шинэ дэвтэр, шинэхэн цүнх, дүрэмт хувцас, өнгийн цаас, балын харандаанаас эхлээд юу эсийг бэлдэх билээ.

Улсын цэцэрлэгт орон тоогүй бол хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулах, чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хүүхдээ хувийн төлбөртэй сургуульд сургах гээд эцэг эхчүүдэд мөнгөний олон хэрэгцээ гардаг. Та үүнд бэлэн үү?

УЛИРЛЫН ХУВЦАС

 

Монголчууд бид хэзээнээсээ л ганган хүмүүс. Энэ намрын трэнд болсон завсрын өнгө бүхий нэлмэгэр пальто урт түрийтэй гутал гээд хувцасны шүүгээнд заавал байх ёстой намрын гоёлоо авч сэтгэл тэнэгэр алхах нь хүн бүрийн хүсэл.

Хэдэн жил өмссөн хүрмээ солих цаг болсон гэж та бодоод удсан ч хэтэвчин дэх хэдэн төгрөгтөө баригдаж байгаа юм биш биз?

 

ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Намар авхай ийнхүү айлчлан ирэхдээ алтан зоос шажигнах мэт олон зардлыг  бидэнд дагуулдаг. Энэ бүх зардлын өмнө бэлэн байх хамгийн хялбархан арга бол та Голомт банкнаас Монгол Улсад анхлан нэвтрүүлж байгаа ЗЭС КРЕДИТ КАРТЫГ аваарай.

Нэг ёсондоо та дараа төлбөрт дугаар шиг эхлээд хэрэглэчихээд  дараа нь төалбөрөө 45 хоногийн хугацаанд  төлвөл танаас нэг ч төгрөгийн хүү банк авахгүй давуу талтай шүү.

Та Зэс кредит картыг www.ZESCARD.com хуудсанд хандаж авах боломжтой.

Налгар намрын санхүүгийн бэрхшээлийг хэнээс ч тусламж хүсэхгүйгээр та ингэж шийдээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.