Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Сумъяаг ялсан Бразил жүдочийг “Бурхдын хот” хүндэтгэлтэйгээр угтжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 наадмын жүдо бөхийн эмэгтэй 57 кг жинд манай тамирчин Д.Сумьяаг ялж алтан медаль зүүсэн Рафаела Силва нь Риогийн алдарт ядуусын хороолол болох Сидад де Дюсийн (Бурхдын хот ч гэдэг) уугуул иргэн юм.

Түүнийг ядуусын хорооллоос төрсөн спортын од гэж цоллодог. Тэгвэл Силва өчигдөр буюу Даваа гарагт өөрийн унаган дүүрэгт Олимпоос хойш анх удаа айлчилсан байна.

“Бурхдын хотынхон” өөрийн аваргыг хүндэтгэлтэйгээр угтан авчээ.

24 настай Силва нь Рио 2016-аас Бразил улсын анхны алтан медалийг наймдугаар сарын 8-ны өдөр зүүсэн юм.

Гэмт хэрэг, хүчирхийллийн үүр уурхай болсон дүүргээс төрөн гарсан Силваг ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бах дэлхий даяар хүмүүст урам зориг хайрласан тамирчин гэж нэрлэж байв.

Рафаела Силвагийн тухай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: DailyMail.Co.UK