Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд эвдэрхий, хуучин гар утаснаас гаргасан материалаар Олимпийн медалиа хийнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Япон улс Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулахдаа байгаль орчинд ээлтэй арга замыг хэрэглэхийг зорьж байна.

Nikkei сайтад мэдээлснээр Япончууд хуучин, хэрэглэхээ больсон гар утас зэрэг электроник төхөөрөмжүүдийг задлан боловсруулж гарган авсан металлаар Олимпийн медалиудаа бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Япон улс электроник хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Тэгвэл энэ удаа зохион байгуулагчид өөрийн электроникийн компаниудтай уулзаж, цахим хог хаягдлыг хэрхэн цуглуулах систем байгуулах талаар ярилцжээ.

Судлаачдын гаргасан тооцоогоор 2016 онд 93.5 сая тонн электроник хаягдал дэлхий дахинд бий болохоор байна. Үүний 70-80 хувь нь дахин ашиглагдалгүй хог болдог аж.

Тэгвэл Япончууд 2020 оны Олимпийн наадмаар дэлхийн бусад улс орнуудад шинэ гамшиг болоод байгаа электроник хог хаягдлыг хэрхэн дахин ашиглаж болохыг үлгэрлэн үзүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: Nikkei