Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ технологи гар утасны зай хураагуурыг 2017 онд хоёр дахин нэмэгдүүлнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг

MIT (Massachusetts Institute of Technology)-ээс гаралтай SolidEnergy Systems компанийхан цоо шинэ төрлийн “анодгүй” лидиум-металл баттерей зохион бүтээсэн нь өнөөдрийн гар утаснуудад хэрэглэгдэж байгаа зай хураагуурыг жижигрүүлж, багтаамжийг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр байна.

Компанийн үндэслэн байгуулагч Ху Чичаогийн хэлж байгаагаар уг баттерейны нууц нь уламжлалт графит материалын оронд өндөр эрчим хүчний багтаамжтай, маш нимгэн лидиум-металл ялтсыг анодын оронд ашиглаж байгаад бий гэнэ.

Ийм ялтас нь илүү олон ион агуулдаг тул багтаамжийг нь хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм.

Үүнээс гадна аюулгүй байдлын хувьд лидиум-ион баттерейнаас илүү өндөр үзүүлэлттэй гэнэ.

Ху Чичао багтаамжийн талаар “хоёр дахин их эрчим хүчний багтаамжтай учраас нэг бол одоогийн баттерейн овор хэмжээг хоёр дахин жижигрүүлж болно. Эсвэл овор хэмжээг хэвээр үлдээгээд багтаамжийг нь хоёр дахин нэмэгдүүлж болно” гэжээ.

Үүнээс гадна SolidEnergy компанийхан одоогийн лидиум-ион баттерейг үйлдвэрлэдэг машинаар өөрийн шинэ баттерейг үйлдвэрлэх боломжтой болгосон тул бусад шинэ технологиудаас хамаагүй эрт хэрэглээнд нэвтрэхээр байгаа юм.

Тэдний үзэж байгаагаар лидиум-металл баттерей нь энэ арваннэгдүгээр сард багтаж Дронуудад нэвтрэх бол 2017 онд гар утас болон бусад мобайл төхөөрөмжүүдэд, 2018 он гэхэд ухаалаг автомашинд нэвтрэх боломжтой гэнэ.

Гэхдээ үйлдвэрлэгчид шинэ технологийг өөртөө нэвтрүүлэхээр шийдвэл хэрэглэгчид хүртлээ хэдэн сар, заримдаа хэдэн жил болдгийг мартаж болохгүй.

 

Эх сурвалж: Mashable