Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Рио 2016-ийн хаалт дээр Шинзо Абэ “Супер Марио“ болж сюрприз барив

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саяхан болж өнгөрсөн Рио 2016 Зуны Олимпийн наадмын хаалтын ажиллагаан дээр Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Супер Марио” болж олныг гайхшруулсан байна.

Хаалтын ажиллагааны төгсгөлд Токио хотын дарга Юрико Койке дараачийн наадмыг зохион байгуулагчийн хувьд ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бахаас Олимпийн далбааг хүлээж авсан юм.

 

Үүний дараа Токиогийн Олимпийн наадмын талаар видео танилцуулгыг үзүүлжээ. Харин видеоны төгсгөлд алдарт Нинтендо тоглоомны баатар Супер Марио Токио хотын дундуур гүйсээр ногоон хоолой руу үсрэн орсон байна.

Харин энэ үед Маракана стадионы голд байрлуулсан ногоон хоолойноос Супер Марио бодитоор гарч ирсэн ба түүнийг өмсгөлөө тайлахад дотроос нь Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ гарч иржээ.

Ийнхүү 2020 оны Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах Япончууд тун сонирхолтой хэлбэрээр үүргээ хүлээн авчээ.

Дэлхий нийтийн дунд дэлхийн хамгийн баян, дэг журамтай, нэр хүндтэй улсуудын нэгний нийслэлд болох наадам Риод болсноос илүү сайхан болно гэсэн хүлээлт бий.

Харин Япончууд хүндрэлтэй байгаа эдийн засагт нь дарамт болох вий гэсэн айдастай байгаа юм.

 

Эх сурвалж: Telegraph