Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гандантэгчинлэн хийдэд Бумбаны их тахилга боллоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийдэд бумбаны их тахилга боллоо. 

Энэхүү тахилга нь Гонгор, Намсрай, Замбал бурхны үүднээс бүтээсэн бумбыг тахих ёслол юм. 

Гонгор, Намсрай, Замбал бурхныг ертөнцийн хүмүүнийг үгүйрэх хоосрохын аюулаас гэтэлгэх эрдэм үйлстэй гэж үздэг байна.

Шид бүтээлийг хайрлах сан хөмрөгийн эрдэнийн бумбыг залж тахисанаар төгс эдлэлийг бүтээж, үгүйрэх хоосрохын зовлонгоос ангижрах ерөөлтэй бөгөөд улс орны сан хөмрөгийг ариутгах бумбыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд олон зуун жилийн туршид тахиж ирсэн байна. 

Бумбын тахилгыг 1937 оноос өмнө дэлгэр сайхан зохион байгуулдаг байсан боловч хэлмэгдүүлэлтийн дараагаас 1990-ээд оныг хүртэл зогссон. Шашин дэлгэрсэн цагаас хойш жил бүрийн намрын эхэн сард зохион байгуулж, 2007 оноос хойш бүр ч өргөн дэлгэр тахидаг болсон байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг