Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Суданд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёр багийн алба хаагчид Монгол цэргийн оройн дээд сүлд болох Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Жанжин тугандаа мэхийн ёсослон цэргийн хоёр баг нь өөр,  өөр газар оронд үүрэг гүйцэтгэх бөгөөд эх орон, Зэвсэгт хүчнийхээ удирдлагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөнө гэдгээ энэ өдөр нэгэн зэрэг амлав. 

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг  “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр IV ээлжийн бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ ханган Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ.

Ажиллагааны өмнөх бэлтггэл сургалтыг цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлэх зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу үе шаттай сургалтанд хамрагдан үүрэг гүйцэтгэсэн байна. Багийн захирагчаар дэд хурандаа Н.Ууганбаяр ажиллах бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь гурван удаа үүрэг гүйцэтгэсэн,  Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай шилдэг залуу офицеруудын нэг юм. Түүний удирдан ажиллах цэргийн алба хаагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын залуус шигшигдэн бүрджээ.

Цэргийн багуудын Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулах дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм. 

Эх сурвалж: БХЯ

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг