Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Флоид Мэйуитер манай тамирчныг ялсан Шакур Стивенсоны “улаан фэн” болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 56 кг-ийн жинд манай тамирчин Э.Цэндбаатартай тулалдаж ялсан Америк залуу Шакур Стивенсон Рио 2016-ийн од болж байгаа аж.

Риод мэргэжлийн тамирчин хайж ирээд байгаа Флоид Мэйуитер Шакурыг өөрийн Mayweather Promotions компанитай гэрээ хийлгэж мэргэжлийн тулаанч болгохоор хөөцөлдөж эхэлжээ.

Флоид энэ тухайгаа хэвлэлд ярихдаа “Би түүнийг анх хараад л сонирхож эхэлсэн. Бид түүний итгэмээргүй ур чадварыг хараад эхэндээ мэргэжлийн тамирчин юм байх гэж бодож байлаа” гэсэн байна.

19 настай Шакур өчигдөр Монголын Э.Цэндбаатартай тулалдсан бөгөөд энэ үед Флоид тоглолтыг үзэж суужээ. Тоглолтын дараа Флоид залуу америк боксчинтой уулзаад “Би дараагийн Флоид Мэйуитерыг олж харлаа” гэсэн байна. Тэр бас “Хэрвээ миний амжилтыг хэн нэгэн эвдвэл тэр нь энэ залуу байх болно. Би түүнд үнэхээр итгэлтэй байна” гэжээ.

Тоглолтын үеэр Флоид үзэгчийн суудлаас хашхирч Шакурт зааж зөвлөж байсан гэнэ. Энэ тухай Шакур сэтгүүлчдэд ярихдаа “Би түүнийг ирнэ гэж огт санаагүй” гээд энэ үеэр бага зэрэг сандарч байснаа ярьсан байна.

Бас Шакур өөрийн тоглолтыг тийм ч сайн болоогүй, цаашдаа илүү зүйл үзүүлнэ гэж хэвлэлийнхэнд амлажээ.

 

Эх сурвалж: Craveonline.com, NBColympics.com