Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Аппликэшн болон бусад контентийн төлбөрийг банкны картаар биш, гар утасны оператор компанийн биллинг системээр дамжуулж хийх горимыг Apple компани Швейцарь, Тайвань улсуудад нэвтрүүлсэн байна.

Өмнө нь Герман, Орос улсуудад энэ аргыг нэвтрүүлээд байсан бол ийнхүү дахин хоёр орны зах зээлд, Ази тивд анх удаа нэвтрүүлжээ.

Ингэж гар утасны төлбөр тооцоонд нь контентийн төлбөрийг оруулж тооцох нь кредит картны хэрэглээ багатай шинэ зах зээлүүдэд илүү тохиромжтой байгаа юм.

Жишээ нь Google компани энэ зун Энэтхэгт оpераторын биллинг системийг нэвтрүүлснээр олон сая Андроид хэрэглэгчдэд анх удаагаа төлбөртэй контент татах боломж олгосон байна.

Эдгээр орнуудын хэрэглэгчид одоо аппликэшн, хөгжим зэргийг оператор компанийхаа төлбөрийн системээр төлж авах боломжтой болж байгаа гэнэ. Харин Тайваньд iBooks нэвтрээгүй байгаа бол Швейцарийн хэрэглэгчид электрон номыг бас ийм аргаар худалдаж авахаар болсон байна.

Контентийн төлбөр дараа төлбөрт хэрэглэгчийн тооцоон дээр гарах бол урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн нэгжнээс тэр дороо хасагдах юм.

Одоогоор Тайваний FarEasTone оператор энэхүү боломжийг ашиглахаар Apple-тай ярилцаж байгаа бол Швейцарийн аль оператор хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: TechCrunch