Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Япон тамирчны эрхтэн Олимпийн медальд хүрэхэд нь саад болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон Рио 2016 наадмын тулгууртай харайлтын тэмцээний үеэр нэгэн хөгжилтэй, бас харамсалтай ч гэж болохоор үйл явдал болжээ.

Энэ төрөлд өрсөлдсөн Японы тамирчин Хироки Огита шигшээ тэмцээнд орох найдвараа өөрийн бэлэг эрхтнээс болж алдсан байна.

Тэрээр эхний оролдлогоороо 5.3 метрийн өндөр дээгүүр харайсан. Түүний хөл хөндлөн саадыг шүргэсэн боловч унагаагүй бөгөөд харин эцсийн мөчид түүний бэлэг эрхтэн тээглэснээр харайлт нь амжилтгүй болсон байна.

Огита газар унасан хойноо нэлээд шаналгаатай байгаа харагдсан гэнэ.

Хоёр дахь оролдлого дээрээ тэр амжилттай харайсан ч шигшээ тэмцээнд үлдэж чадалгүй 21 дүгээр байрт бичигджээ.

Огитагийн энэ явдал тэр дороо сошиал сүлжээгээр тархаж Рио 2016-ийн бас нэгэн сонирхолтой түүх болоод байна.