Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Монголын Жүдогийн Холбоо

Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ.

Тэрбээр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэлээр 14:30 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардах юм байна.

Д.Сумъяа Монголын эмэгтэй жүдочдын анхны олимпын медалийг хүртсэн бөгөөд Монгол Улсын Олимпийн түүхийн 10 дахь МӨНГӨН МЕДАЛЬ болсон юм.