Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Рио 2016: Хойд Солонгосын ихэр марафончид зэрэг барианд оржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ихрүүдийн хувь заяа мөн ижил байдаг гэлцдэг. Тэгвэл саяхан болсон Рио 2016-ийн эмэгтэй марафон гүйлтийн төрөлд оролцсон Хойд Солонгосын эгч дүүс Ким Хе Сон, Ким Хе Гён нар 2 цаг, 28 минут, 36 секундэд замыг туулж зэрэг барианд орсон байна.

42 километр замыг зэрэг туулсан ихрүүдийн эгч нь 10 дугаар байр, дүү нь 11 дүгээр байр эзэлжээ.

Бүхэл замын турш яг нэг хэмнэлтэй гүйсэн тэднийг ажиглагч нар “марш хийж буй цэргүүд шиг” гэж тодорхойлсон байна.

Сонирхолтой нь Германаас оролцсон ихрүүд мөн зэрэг барианд орж 81, 82 дугаар байруудыг эзэлжээ.

Харин Эстонийн гурван ихрийн хувьд үр дүн өөр байж нэг нь 97, нөгөө нь 114-д орсон бол гурав дахь нь замын дундаас уралдаанаа зогсоосон байна.

 
Герман ба Эстонийн ихрүүд

 

Эх сурвалж: KoreaTimes