Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт тамирчин Елена Исинбаева зодог тайлна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тулгууртай харайлтын домогт тамирчин Елена Исинбаева энэ долоо хоногт их спортоос зодог тайлна гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Исинбаевагийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал ирэх Баасан гарагийн 13:00 цагт Рио Де Жанейро хотод болох гэнэ.

34 настай Исинбаева нь 5.06 метрийн харайлт хийсэн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд өөрийн дээд амжилтыг 28 удаа эвдэж байсан тул тулгууртай харайлтын төрлийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчинд тооцогддог юм.

Харин Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг системтэйгээр сэргээш хэрэглэж байсан хэмээн ОУОХ буруутгаж Рио 2016 Олимпийн наадмаас хассан учир Исинбаева энэ удаагийн наадамд оролцох боломжгүй болсон.

Гэвч Исинбаева өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгдсээр байгаа юм.

Өчигдөр буюу Даваа гарагт ОУОХ-ы Тамирчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаагийн хувиар Риод ирээд байгаа Исинбаева “Намайг хассан явдалтай би хэзээ ч эвлэрэхгүй, уг явдлыг хэзээ ч уучлахгүй” гэж мэдэгджээ.

Исинбаева бас энэ удаагийн олимпийн наадамд тулгууртай харайлтаар алтан медаль хүртсэн тамирчин өөрийгөө шилдэг нь биш гэж тооцох ёстой гэж хэлсэн байна.

Елена Исинбаева 2004, 2008 онуудад Олимпийн хоёр алтан медаль хүртэж, 2005, 2007, 2013 онуудад гурван удаа дэлхийн аварга болж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС