Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia компани China Telecom-ийн 4G сүлжээг өргөтгөхөөр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Финландын Nokia компани Хятадын үүрэн холбооны оператор China Telecom-ийн 4G сүлжээг Хятадын 19 мужид өргөжүүлэн байгуулах гэрээг байгуулснаа өнгөрсөн Баасан гарагт зарлажээ.

Энэхүү өргөтгөл нь 2017 онд нэвтрүүлэхээр төлөвлөсөн VoLTE (Voice over LTE) буюу дата сүлжээгээр яриа хийх үйлчилгээний бэлтгэл болж байгаа гэнэ. Үүнээс гадна ирээдүйн 5G сүлжээний бэлтгэл шат ч гэж үзэж болох аж.

China Telecom 2016 оны эхний хагаст 31 сая шинэ 4G хэрэглэгч сүлжээндээ нэмсэн байна.

Ингэснээр China Telecom-ийн 4G хэрэглэгчийн нийт тоо 90 саяд хүрж байгаа юм. Тус компанийн нийт үүрэн холбооны хэрэглэгч 207 сая байдаг.

Өнгөрсөн жил China Telecom-ийн 4G дата хэрэглээ зургаа дахин өссөн ба 2017 онд нийт мобайл дара хэрэглээний 90 хувь нь 4G сүлжээнийх байх гэнэ.

 

Эх сурвалж: TelecomAsia.net