Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын Монголч эрдэмтэд чуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Олон улсын монголч эрдэмтний XI Их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр Төрийн ордонд болж байна.

Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож байна. Үүнээс 12 орны 19 төвийн 30 нь залуу судлаач байгаа юм.

Эрдэмтэд “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлж эхэллээ.

Монгол судлалын төвийн салбарыг БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургуульд шинээр нээжээ. Харин ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  байгаа юм байна. Мөн Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа аж.

Олон улсын монголч эрдэмтний XI Их хурлаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Их хурлыг iKon.mn ШУУД дамжуулж буйг ЭНД дарж үзнэ үү.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг