Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Тунелэн автобус”-ыг Хятадууд хориглосон бол Нарендра Моди сонирхжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Хэд хоногийн өмнө Хятадад TEB (Transit Elevated Bus) буюу “тунелэн автобус”-ын эхний туршилт болсон талаар мэдээлж байсан. Гэвч замын бөглөрлийг арилгах зорилготой уг бүтээлийг Хятадын төрийн төв хэвлэл хатуу шүүмжилж, ирээдүйгүй, бүтэшгүйгээр нь дуудан зохион бүтээгчийг нь баривчилж байцаасан тухай мэдээлжээ.

Ингэхдээ санаачлагчид нь туршилтын загварыг босгохдоо олон нийтээс хөрөнгө цуглуулсан (crowd funding) нь луйврын шинжтэй гэж буруутгасан юм.

Гэтэл туршилтын загварын тухай мэдээлэл гадаад ертөнцийн сонирхлыг ихээхэн татсан байна. Тухайлбал Times of India сонинд мэдээлэхдээ Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уг төслийг ихэд сонирхож, өнгөрсөн долоо хоногт үндэсний нийтийн тээврийн шинэчлэлийн сэдвээр зөвлөхүүдтэйгээ уулзахдаа Энэтхэгийн томоохон хотуудад хэрэгжүүлэх боломжийг судлахыг даалгажээ.

Үүнээс гадна Бразил, Франц, Индонези зэрэг улсууд сонирхлоо илэрхийлсэн талаар Шинхуа агентлаг мэдээлсэн байна.

Гэхдээ эх орондоо томоохон асуудалтай тулгараад байгаа TEB төслийн хувь заяа хаашаа эргэх нь бүрхэг хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: Shanghaiist