Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяаг нэг удаа 60 сая, сар бүр ГУРВАН САЯ төгрөгөөр урамшуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газраас мөнгөн шагнал олгоно. 

Засгийн газрын тогтоолоор Олимпоос

  • Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгодог. 

Тиймээс МУГТ Д.Сумъяа энэ олимпийн хүрээнд Засгийн газраас нэг удаа 60 сая, насан туршдаа сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна.