Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын 76 гишүүн АШИГ СОНИРХЛЫН болон ХОМ-ээ 100 хувь бүртгүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон.

Хуулийн хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулах аж.

Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.


Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар