Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг ТАЗ-ын орон тооны гишүүнээр томиллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:04 2016/08/03

УИХ-ын чуулганаар Б.Баатарзоригийг 87.9, С.Цэдэндамбыг 86.2 хувийн саналаар дэмжснээр ТАЗ-ын орон тооны гишүүнээр томиллоо.

Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер, хууль зүйн магистр зэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, төрийн албаны мэргэшсэн албан хаагч юм байна.

/Гэрэл зургийг mpa.mn/

С.Цэдэндамба нь философич, багш, эрх зүйч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр зэрэгтэй, доктор, профессор цолтой. Төрийн албанд 34 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 20 жил ажилласан, Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэлийн зэрэгтэй төрийн мэргэшсэн, туршлагатай ажилтан аж.

Хуулийн дагуу ТАЗ-ын гишүүнийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бол тогтоол батлагдсанд тооцдог. Тогтоол батлагдсан өдрөөсөө хүчинтэй тул өнөөдрөөс ажилдаа орж байна.

Харин Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очирыг 86.4, Т.Хадхүүг 84.7 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

ТАЗ-ын орон тооны гишүүдийг томилсноор шинээр бүрдсэн парламент Анхдугаар чуулганаа завсарлууллаа.

11:45 2016/08/03

ТАЗ-ын гишүүдийг томилж, Анхдугаар чуулганыг ЗАВСАРЛУУЛНА 

УИХ-ын анхдугаар чуулганы наймдугаар сарын 3-ны хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар: 

Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, Анхдугаар чуулганыг хаана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргаас асуулт асуув.

- Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл энэ хуулийг дагалдах зарим хууль батлагдаагүй байгаа. Чуулган завсарлачихвал энэ асуудлыг яах вэ?

- Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлууд хуулиар зохицуулагдсан байдаг. Есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихтэй холбогдуулан Хууль зүйн яам, Байнгын хороо хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан ээлжит бус хуралдаан зарлан асуудлыг шийднэ.

Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Т.Хадхүү нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа тул дараагийн шинэ гишүүнийг томилж байгаа юм.

Харин С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарыг Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

ТАЗ нь төрийн албаны төв байгууллага. Хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм. Төрийн Албаны Зөвлөл нь орон тооны хоёр гишүүн, орон тооны бус дөрвөн гишүүнтэй.