Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хүндийн өргөлтийнхөн багаараа Олимпоос хасагдаж Монголд боломж олдож магадгүй нь

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Оросын хүндийн өргөлтийн төрлийн бүх тамирчин сэргээшийн улмаас Рио 2016-д оролцох эрхгүй болсныг тус спортын олон улсын холбоо зарлалаа.

Ингэснээр Оросын найман тамирчны оролцох эрхийг бусад орны тамирчид нөхөж авахаар болжээ.

Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбоо “Оросууд хүндийн өргөлтийн спорт дахь шударга ёсыг олон удаа, олон түвшинд ноцтой бохирдуулж байсан” гээд шийдвэрээ “зохих ёсны”, “спортын төрлийн нэр хүндийг аврах” шийдвэр гэж дүгнэсэн байна.

Бусад спортын холбоод ганц нэг, цөөн тооны тамирчныг оролцохыг хориглож байсан бол хүндийн өргөлтийнхөн ийнхүү бүхлээр нь хассан байна.

Одоо Оросуудын үлдээсэн орон зайг нөхөх боломж таван оронд нээгдэж байгаа гэнэ.

Үүнд эрчүүдийн ангилалд Беларусь, Хорват, Сальвадор, Монгол, Серби улсууд тамирчдаа оруулна. Эмэгтэй ангилалд Албани, Гүрж, Молдов улсуудад боломж гарчээ.

Гэхдээ шийдвэр маш их оройтож гарч байгаа тул эдгээр суларсан эрхийг бусдад нь өгөх эсэхийг эцэслэн шийдээгүй байна.

 

Эх сурвалж: New York Times