Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми Окинава арлын 4,000 гектар газрыг буцааж өгөхөөр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын арми Окинава арал дахь эзэмшлийнхээ зургааны нэгийг Японд буцаан өгөхөө зарласан нь 1972 оноос хойшх хамгийн том газар буцаалт болж байна.

Тэд одоо баригдаж байгаа нисдэг тэрэгний буудлын ажлаа дуусгасны дараа 4,000 гектар газрыг Окинава арлын захиргаанд хүлээлгэж өгөх юм.

Баазад ажиллаж байсан Америк иргэн нутгийн эмэгтэйн амийг хөнөөснийг эсэргүүцсэн тэмцэл одоо Окинавад ид өрнөж байгаа аж.

Окинавагийн цэргийн баазын командлагч, дэслэгч генерал Лавренс Никольсон мэдэгдэлдээ “Бидний эзэмшлийг бууруулах ёстой гэсэн Окинавачуудын хүслийг бид хүндэтгэн үзэж байна” гэжээ.

Никольсон генерал нутгийн эмэгтэй алагдсаны дараа 30 хоногийн гашуудал зарлах, саяхан согтуу усан цэрэг машин жолоодоод баригдсаны дараа цэргүүдэд согтууруулах ундааг хориглох зэргээр нутгийн иргэдийн сэтгэл санааг тайвшруулах арга хэмжээг авсаар байгаа ч эсэргүүцэл буурахгүй байна.

Окинавагийн цэргийн баазад одоогоор АНУ-ын 30,000 цэрэг байрладаг ба арлын газар нутгийн 20 хувийг эзэлдэг. Ази дахь АНУ-ын гол цэргийн обьект болдог Окинавагийн бааз Хятадын хүч түрэлтийг зогсоох зорилготой юм.

 

Эх сурвалж: Time.Com