Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

БОЛОМЖ дандаа чиний гарт сургалт "Найрамдал" зусланд болно

ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өсвөр нас гэдэг хүний амьдралын бие хүний төлөвшлийн нэгэн чухал үе байдаг билээ. Энэ л насанд хүүхдүүд өөрийгөө Одоо би хэн бэ? Бусад хүмүүсийн өмнө хэрхэн өөрийгөө ойлгуулах вэ, тэднийг хэрхэн ойлгох вэ? Ирээдүйд би хэн болон вэ? зэрэг чухал асуултыг хариултыг олохоор “аян замдаа” гардаг. 

Хамгийн их асуулттай энэ л насны хүүхдүүдэд зориулсан БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ сэтгэл зүйн сургалтыг "Сэтгэл Судлалын Үндэсний Төв" 2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн ЗУНЫ ээлжийн элсэлтээ авч байна.

Сургалтанд 13-16 насны өсвөр насныхан хамрагдах боломжтой бөгөөд ОУ-ын хүүхдийн "Найрамдал" зуслан дээр 2016.08.13-23 хооронд зохион байгуулагдах юм. 

Сургалтаас хүүхдүүд юу авах вэ?

  • Хэрэгтэй сэтгэл зүйн мэдлэг/мэдээлэл: Уг сургалт нь өөрийнхөө дотоод хүнийг хөгжүүлж, нийгэмд ямар бие хүн болох чиглэлээ тодорхойлж, улам илүү сэтгэл зүйн чадамжтай болгох зорилготой. Хүүхдүүд өдөр тутамдаа зуслангийн үйл ажиллагаандаа хамрагдахаас гадна өдөр бүр Боломж дандаа чиний гарт сургалтын гарын авлага-хөтчийн дагуу өөр өөр сэдвээр мэргэжлийн сэтгэл судлаач багш нарын хүүхэд бүрийн оролцоог хангасан арга зүйтэй сургалтанд хамрагдана.
  • Амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзах: Зочин багш нар уригдах бөгөөд эрүүл мэнд, хууль, урлагийн салбарын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн түүхийг хуваалцаж, ажил мэргэжлийнхээ онцлогийг, амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцах болно.
  • Тусгайлсан зөвлөгөө: Өөрийн давуу сул талуудаа ойлгох, зөрчилтэй асуудлуудаа хуваалцах, хэрхэн шийдвэрлэх талаар сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
  • Найз нөхөд: Үеийн  хүүхдүүдтэйгээ өөрийгөө хэрхэн “олох”, хөгжүүлэх талаарх бодол мэдрэмжээ хуваалцаж, олон шинэ найз нөхөдтэй болох, эерэг дурсамжуудыг хамтдаа бүтээх. 

Эцэг эхчүүд, ах эгч нар сургалтаас юу авах вэ?

  • Тухайн хүүхдийн сэтгэл зүйн оношилгооны мэргэжлийн дүгнэлт бүхий Хүүхдийн сэтгэл зүйн тодорхойлолт.
  • Хүүхэдтэйгээ хэрхэн оновчтой харилцах, хүмүүжүүлэх ба хөгжлийг нь дэмжих талаар зөвлөмж чиглүүлэг.

Бүртгэлийн хугацаа: 2016.08.08 хүртэл /Зөвхөн 30 хүүхдийг хамруулна/.

Холбоо барих утас: 77324233, 99153408